2024-05-19
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

ДаТС-ийн Лицей төгсөгчдийн уулзалт боллоо

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Лицей төгсөгчдийн уулзалт 4-р сарын 23-ны өдөр өргөн дэлгэр боллоо.  Өдөрлөгт 1993-2015 оны 100 гаруй төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ. 1 2 3 4

Уулзалтанд лицейн сурагчид урлагийн тоглолтоор ах эгч нартаа бэлэг барилаа. Мөн ДаТС-ийн Захирал Ц.Батбаатар /Доктор D, Дэд Профессор/, Лицейн сургалтын менежер Д.Чулуунтөмөр, Лицейг анх үүсгэн байгуулсан  ШУТИС-ийн хүндэт профессор П.Эрдэнэбат / Доктор D, Дэд Профессор / , суурь шинжлэх ухааны эрхлэгч М.Гонгор нар уригдан оролцож, төгсөгчидтэйгээ дурсамжаа хуваалцлаа. 5 6 7

Үүнээс гадна төгсөгчдийн төлөөлөл, эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч цагийн найз нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлж, сургуулиа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа амлалаа. 1993 оны анхны гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн төгсөгчид хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 1994 оны төгсөгчид сургуульдаа проектор бэлэглэхээр болов. 1995 онд төгссөн сурагчид ангийн багш Ж. Зандаргомий агсны нэрэмжит физикийн кабинетийг тохижуулахаар боллоо. 2006 оны М. Дэлгэрмаа багштай ангийнхан алдрын булан байгуулахад мөнгөн хандив өргөв. Бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн болон цаашид хамтран ажиллах төгсөгчдөдөө баярлалаа. 8 9

Уулзалт өдөрлөг нь дурсамж яриа өрнүүлэн, хийсэн бүтээснээ халуун дотноор хэлэлцэн сонирхолтой, дурсамжтай мөчүүдээр дүүрэн байлаа. Лицей төгсөгчид маань  одоо сурч байгаа дүү нартаа хариу захиа бичиж тэдний бэлтгэсэн хөнгөн цайгаар дайлуулав. 10 11

Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу төгсөгчдийн дунд зохиогдсон сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн хөгжөөнтэй сайхан болж өндөрлөлөө. Тэмцээнд оролцсон баг тамирчид болон шүүгчээр ажилласан багш С. Баяртөгс, Б. Хурбаяр болон сурагч нартаа талархлаа илэрхийлье. 12 13 14 15

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/