2024-04-29
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“ҮР ДҮНД СУУРИЛСАН ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ” АРГА ЗҮЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2017 оны 3-р сарын 23-26 өдрүүдэд ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачлагаар аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран ЕБС-ийн физик, мэдээлэл зүй, технологийн багш нарт  Үр дүнд суурилсан инженер, технологийн боловсрол арга зүйн сургалтыг Сэлэнгэ аймгийн 10-н жилийн 3 дугаар дунд сургууль дээр амжилттай зохион байгууллаа. 1

Сургалтын үйл ажиллагааг нээж ШУТИС, ДаТС-ийн дэд захирал Я.Батцэцэг, Инженерчлэлийн салбарын багш Ч.Алтантүрүү, Б.Лхагва, сургалтын мастер А.Балжинням, Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ч.Жаргалсайхан, мэргэжилтэн Д.Содхүү, Нарантуяа, 10-н жилийн 3 дугаар сургуулийн захирал Уянга нар оролцлоо.

Сургалтын үйл ажиллагааг технологийн багш нарт “CAD сургалт”-ыг ШУТИС, ДаТС-ийн инженерчлэлийн салбарын багш Ч.Алтантүрүү, мэдээлэл зүй, физикийн багш нарт “Электроник угсралт”, “Arduino програмчлах” сургалтыг багш Б.Лхагва, сургалтын мастер А.Балжинням нар тус тус удирдаж явууллаа. 2 4 5 6 7

Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюун ирж сургалтын үйл явцтай танилцах явцдаа ихээхэн үр дүнтэй болж байгааг цохон тэмдэглэж, сургалт явуулж байгаа болон удирдаж байгаа багш нарт талархлаа илэрхийллээ.

Сургалтанд Сэлэнгэ аймгийн 23 сумын 90 багш идэвхтэй оролцож бүтээлч сэтгэлгээгээ, оюун ухаан, хурдаараа өрсөлдсөн идэвх санаачлагатай, бүтээмж өндөртэй үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Сургалтад хамрагдсан багш нар сурсан мэдлэгээ бататган Цагаан зураас дагагч робот машиныг бүтээж ШУТИС, ДаТС-ийн нэрэмжит роботын тэмцээн зохион байгуулж бүтээсэн машинаараа хоорондоо уралдаж авхаалж самбаагаа үзэн өрсөлдлөө. Уралдаанд:

Тэргүүн байрыг  -Сэлэнгэ аймгийн Баянгол сумын дунд сургууль

2 дугаар байрыг –Түшиг сум

3 дугаар байрыг- Сүхбаатарын 3-р дунд сургууль тус тус эзэлж өргөмжлөл, бүтээсэн машинаа бэлэг болгон гардан авлаа. 8

Сургалтын хаалтын үйл ажиллагаан дээр ШУТИС, ДаТС-ийн дэд захирал Я.Батцэцэг, Технологийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Ж.Амгалан багш хүндэтгэн ирж сертификат, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардууллаа. 9 10

Сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон ХХААГ-н газрын дарга Б.Мөнхтөр, аймгийн тамгын газар, боловсрол, нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл, урлагийн газрын дарга Ч.Жаргалсайхан, мэргэжилтэн Д.Содхүү нартаа ШУТИС, ДаТС-ийн Захирлын Зөвлөл, Эрдмийн Зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж Сэлэнгэ аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол Оюуны хөрөнгө оруулалт.

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/