2024-04-29
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“МОНГОЛ ХҮН-ДЭЛХИЙН ХҮН” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ.

2017 оны 3 сарын 27-ны өдөр ДаТС-ийн Лицей сургуулийн нийт багш, сурагчидтай доктор, профессор П.Эрдэнэбат” Монгол хүн-Дэлхийн хүн” сэдэвт уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтын үеэр Лицей сургуулийн 8,9 дүгээр ангийн сурагчид Лицей сургуулийг үндэслэн байгуулагч ахмад багшдаа зориулж  чин сэтгэлийн үгтэй захидлыг бичин гардууллаа. Зарим захидлаас товч дурьдвал:

Багш та

Балчир бидний ирээдүйг бүтээлцээгүй ч

Сурч боловсрох орчинг бүрдүүлсэн

Эрдмийн ордны мэргэн зөвлөгч

Номын далайн зүгч луужин

Нандин бүхний амьд үлгэр

Дуу нь зөөлөн, харц нь дөлгөөн

Цаглашгүй их энэрэлт багш билээ.

Багш та бол миний шүтээн ДаТС-ийн лицей сургуулийн 8а ангийн сурагч М.Монголжин

Миний багш

Алтан нарны туяа шиг илчээ бидэндээ хайрлаж

Алхахаа мэдэхгүй будилахад минь гараас минь та түшиж

Ухаан суугаагүй тэнэгхэн балчир биднийгээ

Уурлуулж ухааруулж эрдмээ хайрласан бидний багш

Энхрий жаахан биднийгээ үгээрээ сургаж, үйлдлээрээ ухааруулж

Эрдмийн далайд аялах тасалбар олгож

Эхийн хайр, эцгийн сургаалиар сургаж

Эрдэмтэй хүмүүн болох увидсыг хайрласан бидний багш

Таньгүйгээр бид жигүүрээ дэлгээгүй бяцхан ангаахай

Сар мэлмэрээгүй харанхуй шөнө

Усгүй говийн хатсан зэргэлээ

Аяа багш минь та биднийхээ алтан нар, амин сүнс

Хос хоёр биедээ тэмүүлдэг шиг бид таньдаа хайртай

Нялх хүүхэд эхээ санадаг шиг бид таныгаа үгүйлдэг

Алтан шаргал бурханаа тахидаг шиг бид таныгаа шүтдэг

Аврал эрэх үедээ бид таныгаа хайдаг

Багшдаа хайртай шүү

Багш та бол миний шүтээн ДаТС-ийн лицей сургуулийн 8а ангийн сурагч М.Энхжин

Эрдэнэбат багшид

Би уг нь хичээлд их дургүй, бүтэлгүй хүүхэд байсан. Гэтэл лицей сургуульд ороод бүх хичээлээ ойлгож, зан ааш ч гэсэн засарч, сайн найз нөхөдтэй болж сайн хүү болж байгаа. Таньд их баярлаж явдаг шүү багшаа. Энэ лицей сургууль байгаагүй бол би одоо нөгөө л нэг танхай, хоосон толгойтой хүүхэд байх байсан. Баярлалаа багшаа.

ДаТС-ийн лицей сургуулийн 9а ангийн нэгэн сурагч 1 23

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/