Ардын багш, Академич Ч.Авдайн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН” жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Тус Эрдмийн чуулган 3 үе шаттай зохион байгуулагдаж I шатны шалгаруулалт бүрэлдэхүүн сургуулиуд дээр явагдав. II шатны шалгаруулалтыг ШУТИС дээр явуулж, Техник, технологийн салбар хуралдааны 29 илтгэлээс 15 илтгэл, Байгалийн ухаан, экологийн салбарын 10 илтгэлээс 5 илтгэл, Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбарын 10 илтгэлээс 5 илтгэлийг тус тус шалгаруулж, III шатны шалгаруулалтыг 2017 он 04 сарын 06-нд ШУТИС-ийн Эрдмийн XVII чуулганы комиссын гишүүд илтгэл тавих байдлаар шилдэг илтгэлүүдийг шалгаруулав. Манай сургуулийн Технологийн салбарын багш Н.Оргилсайханы удирдсан, БМТИ-III, IV ангийн Н.Энхжаргал, Х.Бямбажаргал, Ц.Загир, Г.Бямбадаваа нарын “ВААРАН ЭДЛЭЛИЙН ТОХИРОМЖТОЙ НАЙРЛАГА ТОДОРХОЙЛОХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэл гуравдугаар байр эзэллээ.
“Эрдмийн чуулган”-д амжилттай оролцсон нийт судлаач багш оюутнууддаа цаашдын Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Сургуулийн Захиргаа Эрдмийн Зөвлөл
]]>