БСШУСЯ-ны дээд боловсролын хэлтэс, CDIO-Монголын дээд боловсролын үндэсний академи, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим хамтран “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТАНД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ АСУУДАЛД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 05 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уг хурал нь дараах дөрвөн салбар хуралдаанаар явагдсан.
1.Үр дүнд суурилсан боловсрол ба сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
- Сургалтын хөтөлбөрийн болон сургалтын явцын үнэлгээ, арга зүй
3.Сургалтын хөтөлбөр болон хичээлийн хөтөлбөрийг боловсруулах арга технологи
- Идэвхтэй сургалтын арга зүй, сургалтын орчин
I, II, III хуралдаан ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн II байрны 401 тоот хурлын танхимд, IV хуралдаан “Event Hall” рестораны хурлын танхимд болсон.
Энэ хурал нь СШУТ-ээс зохион байгуулсан 3 дахь удаагийн хурал бөгөөд анхны хурал нь 2015 онд “CDIO-Сургалтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх боломж” сэдэвтэйгээр бүсийн хэмжээнд, 2 дахь хурлыг 2016 онд “CDIO-Сургалтын аргыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвтэйгээр улсын хэмжээнд ДаТС-ийн СШУТ-ийн хамт олон зохион байгуулж байсан. 3 дахь хурал нь “Дээд боловсролын сургалтанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудалд” сэдэвт хурлыг ДаТС-ийн СШУТ, CDIO-Монголын дээд боловсролын үндэсний академитай хамтран олон улсын хэмжээний хурал болгон өргөтгөн зохион байгууллаа. Тус хуралд зочин -8, гадаад эрдэмтэд- 3, дотоодын -22, постер-6 илтгэлүүд хэлэлцэгдэв.
Хурлыг нээж ДаТС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар үг хэлсэн. Мөн Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газрын боловсрол хариуцсан орлогч дарга А.Түвшинбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга доктор, профессор Т.Амаржаргалан, CDIO- Монголын дээд боловсролын үндэсний академийн мастер багш нар, Орхон их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор (Sc.D), профессор Ц. Содов, Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудын захирал, багш нар МУИС, ҮБХИС, МУБИС, ТТДС, ХААИС, Дархан-Уул аймаг дахь ХААИС, АШУҮИС, Политехникийн коллежийн захирал, багш нар оролцлоо. Мөн ОУХүрээлэнгийн мэргэжилтэн Осакагийн их сургуулийн профессор Muneyuki Murai ( Япон), ШУТИС, ДаТС-ийн Лицей сургуулийн гадаад мэргэжилтэн Thomas Morgan(Америк), ШУТИС, ДаТС-ийн гадаад мэргэжилтэн Sung-Gi Choi ( Солонгос) зэрэг мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж оролцлоо. Хурлыг зохион байгуулахад ивээн тэтгэж, гүн туслалцаа үзүүлсэн БСШУСЯамны дээд боловсролын хэлтэс, Монголын дээд боловсролын үндэсний академийн дарга, гишүүд, ДаТС-ийн удирдлагууд, Дарханы Дулааны Цахилгаан Станц, СШУТ-ийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Хурлын хүндэт зочид БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга доктор, профессор Т.Амаржаргалан, ОИС- ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал шинжлэх ухааны доктор, профессор Ц.Содов, ДаТС- ийн СШУТ- ийн эрхлэгч доктор, профессор М.Гонгор
ОУЭШХурлын хамтран зохион байгуулагч болон ивээн тэтгэгч CDIO Дээд Боловсролын Үндэсний Академийн гишүүд болон ДаТС-ийн хамт олон
Док.проф Т.Амаржаргалан /БСШУСЯ, ДБХ/, Дээд боловсролын шинэчлэлийн бодлогын танилцуулга сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Muneyuki Murai /ОУХүрээлэнд зочин профессор Осака Их Сургуулийн доктор профессор/ илтгэл тавьж байна Thomas Morgan /ШУТИС, ДаТС-н Лицей сургуулийн гадаад мэргэжилтэн/ Д.Чулуунтөмөр / ШУТИС, ДаТС-н Лицей сургуулийн сургалтын менежер/ нар илтгэл хэлэлцүүллээ.
СШУТ-ээс зохион байгуулсан I,II,III хурлуудад ҮБХИС-ийн профессор, багш нар байнга идэвхитэй оролцсоор ирсэн билээ. Н.Мөнх-Эрдэнэ /ҮБХИС багш/, Д.Мягмарсүрэн /ҮБХИС багш/, Б.Цэцэгмаа /ҮБХИС ахлах багш/ нар “Мэдээллийн технологийг сургалтад ашиглах нь”
СШУТ-ээс зохион байгуулсан I,II,III хурлуудад ШУТИС, Е-Нээлттэй институтийн профессор, багш нар байнга идэвхитэй оролцсоор ирсэн. А.Түвшинбаяр ,Р.Төрбат (Ph.D) нар “Виртуал лабораторийн сургалтын орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
М.Гонгор док.проф /ШУТИС, ДаТС-ийн СШУТэнхимийн эрхлэгч/ 4-р салбар хуралдааныг удирдан явуулж байна.
СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ
]]>