2024-05-02
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“Банк санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад Банк санхүүгийн алба үүсч хөгжсөний 93 жилийн ойг угтан ШУТИС-ийн ДаТС-ийн Инженерчлэлийн салбар,  Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс хамтран “БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ”  сэдэвт онол, практикийн бага хурлыг 2017 оны 05-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулав. 1

Тус бага хуралд зочин илтгэгчээр СЭЗИС-ийн профессор П.Гантөмөр (Ph.D) “ Хөдөө орон нутгийн өрхийн хадгаламжинд нөлөөлдөг хүчин зүйлсийн шинжилгээ”, ШУТИС, ДаТС-ийн профессор С.Галбадрах (Ph.D) “Зээлийн хүүг бууруулах боломж” , Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Ж.Баасансүрэн “ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ” , Голомт банкны Дархан төвийн  үйл ажиллагааны ахлах ажилтан М.Ганзориг” “Сошиал Пэй үйлчилгээ” оролцон илтгэл тавив.

Онол, практикийн бага хурлын хүрээнд  их дээд сургуулийн оюутнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан боллоо. Уг уралдаанд амжилттай оролцогсдыг дурдвал:

I байр – ШУТИС ДаТС-ийн СУ-1 ангийн магистрант оюутан Э. Мөнхжаргал “Арилжааны банкны ашигт ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлсийн үнэлгээ”

II байр – Мандах бүртгэл ДС-ийн НББ-2 ангийн оюутан А.Балжинням “Арилжааны банкны чанаргүй зээлийн судалгаа”

III байр – Дархан Дээд Сургуулийн ЭЗМ-1 ангийн оюутан О.Мягмарсүрэн “ Арилжааны банкны ашигт ажиллагааг хүлээлтийн шугам ашиглан тооцох нь”

Мөн УИХ-ын гишүүн, шинжлэх ухааны доктор Б.Баттөмөрын нэрэмжит шилдэг илтгэлүүдийг уг уралдааны үеэр шалгаруулсан бөгөөд байр эзлэгсдийг дурдвал:

I байр – “ Мандах бүртгэл” ДС-ийн НББ-2 ангийн оюутан Л.Энхзаяа, Б.Гантуяа нар

II байр –  ХААИС-ийн АЭБСийн НББ-4 ангийн оюутан Б.Баасанжав

III байр – “ Мандах бүртгэл” ДС-ийн НББ-2 ангийн оюутан Г.Ганзориг

Хурлыг зохион байгуулахад ивээн тэтгэж, гүн туслалцаа үзүүлсэн Монгол банк, Голомт банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт баярласан талархсанаа илэрхийлье.

Энэхүү хуралд амжилттай оролцсон оюутан залуус, профессор багш нарынхаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй.

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/