Мэдээлэл технологийн үндэсний парк, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Япон улсын мэдээлэл, технологийг дэмжих агентлаг, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон ШУТИС. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль хамтран мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор мэдээлэл, технологийн инженерийн шалгалтыг танилцуулах сургалт, семинарыг “МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭ” уриан дор Дэлхийн мэргэжилтэн болоход бэлэн үү? сэдэвтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.
Тус семинарыг нээж Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ШУТИС. ДаТС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар нар үг хэллээ.
Семинарт “Ухаалаг дархан- Аймгийн дэд хөтөлбөр” сэдэвт илтгэлийг Дархан -Уул аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат, МТ-ийн технологийн албаны мэргэжилтэн Б.Ууганцэцэг, “Дархан Технологийн сургуулийн Компьютерийн програм хангамж мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлтийн төлөв байдал” сэдэвт илтгэлийг ШУТИС. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах багш Д.Сарантуяа, Б.Цогтсайхан нар хэлэлцүүллээ.
Энэ удаагийн семинарт төрийн байгууллагын удирдлагууд болон мэдээлэл технологийн мэргэжилтэн, сонирхогч иргэд, оюутан залуус гээд 100 гаруй иргэн оролцов.
ШУТИС. ДаТС-ийн Инженерчлэлийн салбар
]]>