Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулиас зохион байгуулсан Дархан-Уул аймгийн ЕБС-иудын сурагчдын дунд зохион байгуулагдсан ширээний теннисний тэмцээнд ДаТС-ийн Лицей сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
Ширээний теннисний спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тамирчдын арга туршлага, техникийг харилцан солилцох хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уг тэмцээнд ДаТС-ийн биеийн тамирын багш С.Баяртөгс 8а ангийн сурагч Б.Уринбаяр, 10а ангийн сурагч Б.Билгүүн 9а ангийн сурагч Ч.Номуун, Г.Содмандах нарыг бэлтгэн оролцуулж ганцаарчилсан төрөлд Б.Билгүүн алтан медаль багийн төрөлд Ч.Номуун, Г.Содмандах нар хүрэл медал хүртсэн байна.
Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье. ДаТС-ийн Лицей сургуулийн багш нарын зөвлөл
]]>