2017 оны 11 сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Дархан – Уул аймаг дахь Технологийн сургуулийн магистрант оюутнуудын дунд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан сургуулийн захиргаа болон эрдэмтэн багш нар хүлээн авч уулзлаа. Хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, сургууль орчиндоо дасах, өөриймсөг дотно хандлага төлөвшүүлэх, оюутнуудынхаа чөлөөт цагийг бүтээлчээр өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд нийт 6 багийн 50 гаруй тамирчин оролцов.
I байр: Цахилгаан систем – 1 мэргэжлийн баг тамирчид II байр: Боловсрол судлал мэргэжлийн баг тамирчид III байр: Цахилгаан систем – 2 мэргэжлийн баг тамирчид тус тус шалгарлаа.Баг тамирчид болон хөгжөөн дэмжигчдэдээ сурлага, спортын өндөр амжилт хүсье. Сургуулийн Захиргаа
]]>