Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын цахилгааны инженер мэргэжлийн багш нар “ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХЭМЖҮҮР, ЭЛЕКТРОНИКИЙН АШИГЛАЛТ ЗАСВАР”-н мэргэжил дээшлүүлэх 10 хоногийн 80 цагийн сургалтыг 2017.11.20-2017.29 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, Болд Төмөр Ерөө гол ХК, Монполимет групп, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ний инженер техникийн ажилтнууд хамрагдаж сертификат гардан авлаа.
Сургалтанд хамрагдсан инженер техникийн ажилтнуудадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Инженерчлэлийн салбар
]]>