Нийслэлийн хүүхдийн төлөө газар, “ДЭЗЭРЭТ” ОУ-ын энэрлийн байгууллага, Мансуурлын эсрэг үндэсний төв ТББ, Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газраас хамтран зохион байгуулсан “Архидалт-мансуурлын эсрэг хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд үе тэнгийн сургагч бэлтгэх онол арга зүйн мэдлэг олгох сургалтанд ДаТС-ийн лицей сургуулийн X ангийн сурагч И.Хонгорзул, IX ангийн сурагч Ц.Энхжин нар XI сарын 20-24-ний өдрүүдэд хамрагдан сургагч багшийн эрхээ гардан авлаа.
Сургалтанд хамрагдсан сургагч багш нар Ж.Каламхас багштай хамтран 2017 оны XI/27-XII/1-ний өдрүүдэд YIII-XII ангийн сурагчдын дунд “Архидалт-мансуурлын эсрэг хамтдаа” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
]]>