Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах хичээлийн 2-р дугаар байрыг ашиглалтанд оруулсны зэрэгцээ Лицей сургуулийн сургалтын орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлсэн, эрдэм шинжилгээ сургалт, судалгааны ажилд үр бүтээлтэй ажилласан зэрэг амжилтуудыг үнэлэн 2017 оны Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын оны тэргүүн шагнал болох “ЭРДМИЙН ЛАВАЙ” шагналаар шагнагдлаа.
ДаТС-ийн нэрийг өндөрт өргөж яваа нийт профессор, багш, ажилтан, ажилчдадаа талархал илэрхийлье. Сургуулийн Захиргаа
]]>