Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хамт олны зүгээс гавьяаны амралтдаа гарсан эрдэмтэн, докторууд, ахмад багш, ажилчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсөн бөгөөд ДаТС-ийн ахмадын зөвлөлөөс уламжлал ёсоор 80 нас хүрч байгаа ахмад багш Д.Нямдаваад хүндэтгэл үзүүлж өргөмжлөл мөнгөн шагналыг гардууллаа. Уг хүндэтгэлийн хуралд сургуулийн захирал Ц.Батбаатар 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг таилцуулж, мөн Лицей Сургуулийн сурагчид ая дуу өргөв. Бидний бахархал болсон ахмад зүтгэлтнүүддээ хамт олон, түмэн шавь нарынх нь өмнөөс аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сургуулийн Захиргаа