2018.03.21-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Магистр, Доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал” уламжлал ёсоор амжилттай зохион байгуулагдаж улс орны хөгжлийн асуудлуудыг хөндөж, шийдэл эрэлхийлсэн, практик ач холбогдол бүхий магистрант, доктрант оюутны 16 илтгэлээс дараах илтгэлүүд шилдгээр шалгарлаа. Үүнд:
1-р байрт магистрант: Ц.Мөнхтуяа “Хулууны үрээр баяжуулсан хөх тарианы талхны биохимийн шинж чанарын судалгаа”/ Удирдсан багш: Р.Цэцэгмаа /доктор Ph.D//
2-р байрт магистрант: Б.Сүглэгмаа “Цэвэрлэх байгууламжийн хаягдал лагийг бетонд пуццолан нэмэлт материалаар ашиглах боломжийн судалгаа” /Удирдсан багш: Х.Жанчивдорж /доктор Ph.D/
3-р байрт оюутан: магистрант: Г.Пүрэвдулам “Газрын үнэлгээний аргуудын харьцуулсан судалгаа” Удирдсан багш: С.Галбадрах /док (Ph.D)., дэд проф/
Зохион байгуулагч ШУТИС-ийн Дархан Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Эрдмийн Зөвлөл, Судлаач Батмөнх Сан
]]>