Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Хорол-Эрдэнэ 2018” оюутны яруу найргийн наадамд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Анагаах Ухааны Сургууль, Агроэкологи, бизнесийн сургууль, Политехник Коллеж, Дархан дээд сургууль, ХИС-Дархан салбар сургуулийн 20-иод оюутан оролцов. Уг наадмаас: Тэргүүн байр Г.Дэлгэрмөрөн (ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль), дэд байр Э. Удвал (ХИС-Дархан салбар), гутгаар байр Д.Мөнхжаргал (ХИС-Дархан салбар), тусгай байр Э.Дарьхийхүү (ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль) нар тус тус эзлэн өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн.
МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь “Хязгааргүй орчлон” төвийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Бямбажав : “Эх орондоо инженер технологийн салбарын мэргэжилтэн инженерүүдийг бэлтгэдэг Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь эх хэл, яруу найргийг дэмжин оюутны үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх талбар “Хорол-Эрдэнэ” наадмыг анх санаачлан 2005 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буйд зохиолчид, Дарханчууд бид бахархан баярлаж байдаг” гэж онцлон хэлэв.
]]>