Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын 43 дахь удаагийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа 06 дугаар сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. 43 дахь удаагийн төгсөлтөөр нийт 244 оюутан төгссөнөөс 27 төгсөгч магистрын зэргийн диплом, 199 төгсөгч бакалаврын зэргийн дипломтой төгссөнөөс ШУТИС-ийн шилдэг оюутан 1, онцлох дипломтой 5, дипломын зэрэгтэй 18 оюутан диплом энгэрийн тэмдгээ гардаж авлаа.
ШУТИС-ийн ”Шилдэг төгсөгч”-өөр Г.Нанжид Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр, “Онцлох диплом”-той Б.Оюунчимэг, Д.Энхбилгүүн Компьютерийн програм хангамж , О.Пүрэвдорж Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр, Н.Цэрэнтогтох Халаалт агаар сэлгэлтийн инженер мэргэжлээр тус суралцаж бакалаврын хөтөлбөрийг онцлох дипломоор сурлагын үр дүнгээ мялаалаа.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ДаТС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, ДаТС-ийн төгсөгч, Дархан-Уул аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал, АНУ-ын элчин сайдын яам Энхтайвны корпусын хөтөлбөр, сургалт хариуцсан дарга Эйнсворд Гровер, ДСЦТС ТӨХК-ий дэд захирал ерөнхий инженер Батжаргал, хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн багш нар оролцлоо.
“Эрдмийн баяр”-ын ёслолын үйл ажиллагааг нээж ДаТС-ийн Захирал, доктор, дэд профессор Ц.Батбаатар үг хэллээ. Мөн Дархан-Уул аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал төгсөгчдөдөө баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Төгсөгчдийн эцэг, эхийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж төгсөгчдөдөө хандаж үнэ цэнэтэй сургамжаа хайрлалаа.
Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
]]>