Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь Шинжлэх Ухааны тэнхимийн профессор Маналжавын Гонгор, Ахлах багш Гомбосүрэнгийн Болдбаатар нарыг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.
Шагнал хүртсэн багш нарыг ДаТС-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Шагнал хүртсэн багш нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье.
Сургуулийн захиргаа
]]>