Эдүгээ хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоог төлөвшүүлэх явдал улс орнуудын өмнө тулгамдаж байна. Энэ ч үүднээс дэлхийн улс орнууд Ногоон хөгжлийн бодлогыг чухалчлан үзэж Тогтвортой хөгжлийн үндэс болгон дэвшүүлж байна. Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжил, ногоон эдийн засгийн салбарууд ялангуяа ХАА-н салбарт эрчимжсэн үйлдвэрлэл хөгжүүлж буй өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн шийдвэрлэх арга зам, боломжуудыг тодорхойлох зорилгоор ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль, ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургууль хамтран “НОГООН ХӨГЖИЛ” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 8-р сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна.
]]>