“ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаан дээр тэтгэлгийн батламжийг гардуулна.
Тэтгэлэгт тавигдах шаардлага
- Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор элсэн орсон суралцагч байх;
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх;
- Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх;
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Оюутны вебээр https://student.cloudmis.edu.mn/Login?ReturnUrl=%2f орж Тэтгэлгийн анкет бөглөж хэвлэсэн байх
- ЭЕШ батламжийн хуулбар
- Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
- Эссэ /Оюутны хувь хүний хөгжилд нөлөөлөх арга зам сэдэвт500 үгтэй эссэ/
- Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
- Амжилт гаргасныг нотлох бичиг баримтын хуулбар
Материал хүлээн авах хугацаа
Бүрэлдэхүүн сургуулиуд нэр дэвшүүлж буй оюутны холбогдох материалыг Оюутны cоёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байр 327 тоот өрөө/-нд 2018 оны 08 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
]]>