KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Монгол дахь сайн дурын гишүүн томилох хөтөлбөрийн хэрэгжилт, Сайн дурын гишүүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Сайн дурын гишүүний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар хамтран ажиллагч байгууллагын удирдлагын нэгдсэн хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дорноговь аймгуудаас KOICA сайн дурын гишүүд авч хамтран ажилдаг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд ДаТС-иас захирал Ц.Батбаатар, Технологийн салбарын эрхлэгч Х.Жанчивдорж, Технологийн салбарын ахлах багш Р.Цэцэгмаа, Хүнсний инженерчлэлийн хөтөлбөрийн 6 оюутан оролцлоо.
Энэ удаагийн хурлын онцлог нь KOICA байгууллагаас хамгийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн үлгэр жишээ байгууллагаар ДаТС шалгарч төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэх туршлага танилцуулсан зочин илтгэл хэлэлцүүллээ.
]]>