ШУТИС-ийн Дархан Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн Профессор багш нарын Эрдэм шинжилгээний бага хурал, уламжлал ёсоор зохион байгуулагдаж, салбар, тэнхим бүрээс шалгарсан 26 (гадаад хэлээр 10, монгол хэлээр 16) илтгэл хэлэлцэгдэж дараах илтгэлүүд шалгарав. Үүнд: Монгол хэлээр 1-р байр: Д.Оюунбилэг /док.(Ph.D), дэд проф/ “Туф нэмэлттэй портландцементийн хими эрдэс зүйн найрлагын судалгаа” 2-р байр: Р.Цэцэгмаа (Ph.D) “Пивоны шаараар баяжуулсан хөх тарианы талхны биохимийн шинж чанарын судалгаа” 3-р байр: Ч.Ганзориг /док.(Ph.D), дэд проф/ Ц.Мөнхцэцэг “Агаарын чанарыг хянах зөөврийн төхөөрөмжийг туршсан дүн” Тусгай байр: М.Дэлгэрмаа “Математикийн семинарын хичээлд CDIO стандартуудыг хэрэгжүүлж буй туршлагын зарим үр дүн” Ч.Алтантүрүү, С.Саруулболд “Тензо эсэргүүцэл ашиглан зоролтын хүч хэмжигч багаж хийх боломжийн судалгаа” илтгэлүүд тус тус шалгарав.
Гадаад хэлээр 1-р байр: Б.Уянгасайхан Д.Цэрэннадмид “Исследование несимметричных режимов электрической сети” 2-р байр: Saruulbold.S “Use of computer software in teaching engineering graphics” 3-р байр: Suvd-Erdene.B “The effect of using Team teaching on ESP students’ English Proficiency” зэрэг илтгэлүүд шалгарлаа. Хуралд амжилттай оролцсон эрдэмтэн судлаач-багш нарынхаа сургалт, судалгааны ажилд өндөр амжилт хүсье! ]]>
МЭДЭЭ
онцлох мэдээ
ШУТИС -н Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал болов.
- 2019-04-02
- 742 Views