Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулж Их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан залуучуудын дунд банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдлыг судлан, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх зорилгоор “БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-2019” эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлыг зохион байгуулна.
Хурал 2019 оны 4-р сарын 19-ны өдрийн 13:00 цагт ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хичээлийн II байрны 401 тоотод болно.
Харилцах утас:- ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын багш Д.Эрдэнэчулуун-99079208
- Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн хянан шалгагч, мэргэжилтэн Ч.Жамъянсүрэн-99095021