ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо
- by Munkhsaikhan Doljin
- 2022-09-02
- 0 Comments
ШУТИС-ийн Дархан -Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаа сургуулийн өмнөх талбайд туг залах ёслолоор эхлэж сургуулийн захирал Ц.Батбаатар шинээр элсэн суралцаж байгаа болон нийт оюутан, сурагчидад баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсээд, ДаТС-ийн эрдмийн хамт олны өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн […]
2022-2023 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!
- by
- 2022-09-01
- 0 Comments
ШУТИС ДаТС -ийн Эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид, оюутан залуус, эцэг эхчүүд та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Усны эх явсаар цастын уулнаа тулна Эрдмийн эх явсаар багшийн эрдэмд тулна. Та бүхний ЭРДЭМ МЭДЛЭГ, АМЖИЛТ БҮТЭЭЛ үргэлжид ундарч байх болтугай.
ШУТИС ДаТС-н ОЮУТНУУД КАНАД УЛСЫН РИЖАЙНА ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
- by
- 2022-06-23
- 0 Comments
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Канад улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, ДАУ-ийн Засаг дарга Б.Азжаргал Канад улсын “Рижайна их сургууль”-ийн удирдлагуудтай уулзалт хийн боловсролын чиглэлд хамтран ажиллах хүсэлт илгээсний дагуу ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль тус сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг, оюутан солилцооны хөтөлбөрийн гэрээнд 2022 оны 6-р сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа. #ШУТИС_ДаТС-ын оюутнуудад […]
ДаТС-ийн 51 дэх удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө
- by
- 2022-06-22
- 0 Comments
#ШУТИС_ДаТС-ийн 2021-2022 оны 51 дэх удаагийн ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ёслолын арга хэмжээ боллоо. Нийт төгсөгчиддөө баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе. СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
“ЭРДМИЙН БАЯР-2022”
- by
- 2022-06-15
- 0 Comments
#ШУТИС_ДаТС -ийн 2021-2022 оны хичээлийн жилийн #хаврын улирлын дэхь удаагийн ТӨГСӨЛТИЙН БАЯР 2022.06.21-ний өдөр болно. Нийт төгсөгч, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд та бүхнийг урьж байна. СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
Цахилгаан системийн автоматжуулалт ба удирдлага
- by
- 2022-06-08
- 0 Comments
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш, Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтын туршилт, судалгааны төвийн захирал Доктор (Ph.D), профессор Ч.НАЦАГДОРЖ “Цахилгаан системийн автоматжуулалт ба удирдлага” сэдвээр нээлттэй семинар хийлээ. Энэ семинарт мэргэжлийн багш, оюутнууд болон ЭХ-ний үйлдвэрүүдийн инженер, техникийн ажилтан нар хамрагдлаа. СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2021-2022 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
- by
- 2022-06-03
- 0 Comments
#ДаТС 2021-2022 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа #ШУТИС-ийн удирдлагууддаа танилцуулж дүгнүүллээ.
Б.Басбиш багш докторын зэрэг хамгааллаа
- by
- 2022-06-01
- 0 Comments
ШУТИС-ийн #Барилга_Архитектурын_сургууль, #Дархан_Уул_аймаг_дахь_Технологийн_сургуулийн докторант Буянхишигийн БАСБИШ “Суумтгай ул хөрсөнд цутгамал шон суурь ба бэхжүүлсэн хөрсөн буурь төсөллөх судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг 2022.05.30-ны өдөр амжилттай хамгааллаа. Б.БАСБИШ багшдаа техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсанд баяр хүргэж талархал илэрхийлэн шинэхэн эрдэмтэн багшийнхаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. ТЕХНОЛОГИЙН САЛБАР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
ОД ЦОГЦОЛБОР сургуулийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох зөвлөмж өгч танилцуулга хийв
- by
- 2022-05-26
- 0 Comments
#ШУТИС_ДаТС, ДУА-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 15-р багтай хамтран ОД ЦОГЦОЛБОР сургуулийн 17 сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох зөвлөмж өгч, мэргэжлийн чиг баримжаа олгох, Монгол улсын ЗГ-ын 321-р тогтоолын талаарх мэдээллүүдийг өгч, сургуулийн орчин материаллаг баазтай танилцууллаа. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгосон: ДУА дахь ХХҮГ-ийн АМЧБО мэргэжилтэн НАРМАНДАХ, ШУТИС, ДаТС-ийн танилцуулга хийсэн: Багш Ж.Каламхас Хөтөч багшаар: […]



