Коронавирусын шинэ нөхцөл байдал үүссэн, Монгол улсад сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг өглөө. Үүнд:
- Сургуулийн хэмжээнд 2020 оны 3-р сарын 16 хүртэл хөдөлгөөнийг эрс хязгаарлах
- Профессор багш нар гэрээсээ цахим сургалтын ажлаа үргэлжлүүлж, сургууль руу онцын шаардлагагүй бол ирэхгүй байх
- Ажилтан, ажилчдыг ээлжээр ажиллуулахаар хувиарлалт хийх
- Хичээлийн болон оюутны байр руу гадны хүмүүс огт нэвтрүүлэхгүй байх
- Харуул, хамгаалалтын албаныхан, хариуцлагатай жижүүрүүд сургуульд ирэх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, багасгах, амны хаалтгүй багш, ажилчдыг нэвтрүүлэхгүй байх
- Дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор жижүүр багш нар хуваарийн дагуу жижүүрийн үүргээ хариуцлагатай биелүүлж ажиллах
- Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын бүрэлдэхүүн гэнэтийн ажиллагаанд бэлэн байх
Сургуулийн Захиргаа