2024-03-29
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ

Цахим сургалтыг чанар, хүртээмтэйгээр үргэлжлүүлэн явуулах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэр, Улсын Онцгой Комиссын 2020 оны 02 дугаар сарын 19-ний хурлын шийдвэр, БСШУСЯ-ны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 2/1174 тоот албан бичиг, ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн цахим хичээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох газар, алба болон бүрэлдэхүүн сургууль, төв, салбар холбогдох албан тушаалтнуудад даалгаж байна. Үүнд:

1 Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр батлагдаж буй Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг оюутан, суралцагчид, багш, албан хаагчдад шуурхай мэдээлэх, хэрэгжилтийг хангахад чиглэсэн арга хэмжээг байнга авах, цахим сургалтын талаар олон нийтэд үнэн зөв мэдээллийг хариуцлагатай хүргэж байх; (Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт)

2. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүх түвшний сургалтын хичээлийн материалыг цахимаар байршуулан, боломжит бүх хэлбэрээр оюутан, суралцагчдад хүргэн, хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан цахим хичээлийн материалын агуулгыг товч тодорхой, ойлгомжтой байдлаар бэлтгэж, оюутан, суралалцагчдад түүнийг хэрхэн судлах талаар заавар, зөвлөгөө тогтмол өгч, суралцахад дэмжин туслах; (Нийт профессор, багш нарт)

3. Цахим сургалтын үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэн явуулах талаар бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт тодорхой чиглэл өгөх, лекцийг цахимаар тасралтгүй чанартай заах, танхимд зайлшгүй судлах (лаборатори, практик, дадлага, г.м) хичээлийн судалгааг гаргаж, тусгайлан хичээллэх хуваарь гаргах, явцын шалгалт, сорилыг хичээл сургалт танхимын хэлбэрт орох үед зохион байгуулах; (Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт)

4. Профессор багш бүрийн хичээлийн агуулга, чанарт хяналт тавих, цаашид сургалтын үйл ажиллагаанд тогтмол ашиглах боломж бүхий “ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН САН” үүсгэж хадгалах; (Бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбар, тэнхимийн эрхлэгч нарт)

  • Олон оюутан судалдаг суурь болон мэргэжлийн суурь ухааны хичээлийн видео бичлэгийг мэргэжлийн багш нараар үргэлжлүүлэн хийлгэж бэлтгэн, оюутан, суралцагчдад хүргэх: (НБТ, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад)
  • Цахим сургалтад хамрагдаж байгаа оюутан, суралцагчдын судалгааг нарийвчлан гарган 7 хоног бүр мэдээлж байх, 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг цахимаар явуулах бэлтгэл ажлыг хангах; (Сургалт, оюутны асуудал дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын хөтөлбөр, бүртгэлийн албаны дарга Д.Батдорж, Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат нарт)
  • Зайлшгүй хүндэтгэх шалтгаанаар дотуур байранд амьдарч байгаа гадаад, дотоодын оюутан, суралцагчдад COVID-19 вирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байх талаар цахимаар зөвлөмж, анхааруулга тогтмол өгөх, хяналт тавих; (Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул нарт)
  • Төгсөх оюутны дипломын үзлэг хийх удирдамж болон диплом бичих зааврыг шинэчлэн оюутнуудад цахимаар хүргэж, оюутантай тасралтгүй эргэх холбоотой ажиллах; (Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, салбар, тэнхимийн эрхлэгч, төгсөлтийн нарийн бичгийн дарга нарт)
  • Цахим сургалтын хэрэгжилтийн талаар багш, оюутан, суралцагчдаас судалгаа авч холбогдох шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтийг шуурхай хийж, системийн найдвартай ажиллагаанд хяналт тавьж ажиллах; (Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат нарт)
  • Энэхүү албан даалгаврын биелэлтэнд хяналт тавин, хэрэгжилтийг тухай бүр тайлагнаж байх; (Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт).
Scanned Image
https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/