ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БСШУСЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” кпуб, MSDI- Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академитай хамтран 2019-2020 оны хаврын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан ажил эрхлэлтэд чиглүүлэх 8 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сургалт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл долоо хоногийн мягмар гарагт 16:20 цагт хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана. Хорио цээрийн үед сургалтыг онлайнаар дээрх цаг хугацаанд “ШУТИС 2019-2020 төгсөгч-сургалт” гэсэн фэйс группийг ашиглан хүргэх болно.

Иймд сургалтын талаарх мэдээллийг оюутнуудад төгсөлтийн нарийн бичгийн дарга нар болон зөвлөх багш нараар нь дамжуулан хүргэж идэвхтэй хамруулна уу.

Дээрх “ШУТИС 2019-2020 төгсөгч-сургалт” гэсэн фэйс группт төгсгөх курсийн оюутны бүртгэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нээлттэй бүртгэнэ. Сургалтад бүрэн хамрагдсан оюутнуудад сертификат олгоно.

Сургалтын хөтөлбөрийг хавсаргав.


Leave a Reply