ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл нар 2025 оны 05 сарын 07-ны өдөр хүрэлцэн ирж сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж санал солилцон, сургуулийн орчин, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу ШУТИС-ийн хөгжлийн бодлого, хийгдэж буй цахим өөрчлөлтүүдийн талаар, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл ШУТИС-ийн гүйцэтгэж буй судалгааны ажлын талаар, болон тэдгээрийн санхүүжилтийн талаар тус тус мэдээлэл өглөө.
