ДаТС-ийн ахлах сургуулийн эцэг эхийн өдөрлөг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Уг өдөрлөгөөр өнгөрсөн жилийн тайлан болон хэтийн төлөвлөгөөг эцэг эхчүүдэд танилцуулж санал хүсэлтийг нь сонсон, нийт сурагчдын бүжгийн тайлант үзүүлбэрийг сонирхуулав. Мөн анги бүрээс 3 сурагч ангийнхаа эцэг эхчүүдэд англи хэл дээр илтгэл тавьж, 8, 11-р ангийн сурагчид геометрийн хичээлийн бодлогын хамгаалалт хийж эцэг эхдээ сурсан мэдсэнээ тайлагналаа. Арга хэмжээний үеэр эцэг эхчүүд өөрсдийн хүүхдийн хичээлийн явц, хандлага төлөвшлийн талаар багш бүртээ нэг бүрчлэн ярилцаж, зөвлөлдсөний дараа сурагчдын гар бөмбөгийн нөхөрсөг тоглолтоор багш, эцэг эхийн гар бөмбөгийн тэмцээн эхэллээ. Гар бөмбөгийн тэмцээнд 11а ангийн эцэг эхийн баг 1-р байр, багш нарын баг 2-р байр, 8а ангийн эцэг эхийн баг 3-р байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Бидэнтэй хамтран ажилласан нийт эцэг эх, суралцагсдадаа баярласан талархсанаа илэрхийлье.
]]>