“Инновац, энтрепренершип” семинар, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
“Инновац, энтрепренершип” семинар, хэлэлцүүлэг ШУТИС ДаТС-ийн багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
“Инновац, энтрепренершип” семинар, хэлэлцүүлэг ШУТИС ДаТС-ийн багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС ДаТС -ийн “Программ хангамж”, “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн ангийн оюутнууд Veritech platform ашиглаж 24 цагийн хугацаатай хөгжүүлэлт хийх тэмцээнд амжилттай оролцлоо. Нийт 11 багийн 66 гишүүн оролцсон энэ жилийн тэмцээн нилээд өвөрмөц болж өнгөрлөө. Ивээн тэтгэгчээр: Premium-Digital Apex, https://www.facebook.com/TESOgroupcompany/ https://www.facebook.com/PCMallOfficial https://www.facebook.com/tespetroleum/ байгууллагууд ажиллалаа. Оролцсон 11 багаас өөрийн сэдвийн хүрээнд маш сайн тооцож боловсруулалт хийж, […]
ШУТИС ДаТС-ийн “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн докторант оюутан Гэнзэнхүүгийн БЯМБАДОРЖ Монгол улсын засгийн газрын 102-р тогтоолын дагуу “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг”-т хамрагдан докторын үндсэн цагийн хөтөлбөрт суралцах тэтгэлгийн эзэн болсонд баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе!
Интерактив компани нь программ хангамжийн салбарт сүүлийн 28 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа программ хангамжийн ууган компаниудын нэг юм. Сүүлийн 10-н жилд өөрсдийн технологийн дэд бүтцийг олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд Enterprise Metaverse studi 2.0 программ ашиглан 2024.05.01 – 2024.05.03 өдрүүдэд Дархан ШУТИС сургуулийн Программ хангамж болон Кибер аюулгүй байдал, Цахилгаан системийн […]
ШУТИС, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн ахлах багшийн нээлттэй сургалтанд урьж байна.
Тэрбум мод, Ногоон Дархан – 2032 хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дах Технологийн сургуулийн Программ хангамж хөтөлбөрийн 4-р курсын оюутнууд 2024 оны 04 сарын 27-ны өдөр Хар ус голын байршилд бургас мод тарьлаа. Та бүхнийг эх дэлхийгээ хайрлах аянд бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна.
Дарханы ИДМСК-ын “Оюутны Спортын XII Их Наадам”-д ШУТИС ДаТС -ийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээн 2024.04.22-25 -ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд оюутнууд маань дараах амжилтуудыг гаргасан байна. Үүнд: ШАТАР-ын төрөлд: Мөнхтуул ахлагтай баг ”ХҮРЭЛ” медаль Буухиан төрөлд: – Будхүү ахлагчтай эмэгтэй баг II байр ”МӨНГӨН” медаль – Мөнгөншагай ахлагчтай эрэгтэй баг I байр ”АЛТАН” медаль […]
ШУТИС-ийн Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хуралд ШУТИС ДаТС -иас шалгаран оролцсон Бизнесийн удирдлага хөтөлбөрийн магистрант Ш.Отгонтөгс нь Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаанд “Хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН БАЙР эзэлж 2 кредитийн урамшуулал авах эрхтэй боллоо. Сургууль хамт олныхоо нэрийг өндөрт өргөн амжилттай оролцсон магистрант Ш.Отгонтөгс болон удирдсан багш доктор […]
Дархан-Уул аймгийн захирагчийн албанаас гаргасан “Хотоо цэвэрлэе – хог хаягдлыг багасгая” тохижилтын ажлын уриалгыг дэмжин #ШУТИС_ДаТС -ийн багш ажилтнууд оюутнуудынхаа хамтаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан-Уул аймгийн 15-р багийн 9, 10-р хэсгийн нутаг дэвсгэрийн нийт 6 Га буюу 6000мкв талбайг цэвэрлэж 24 мкуб хогийг ачуулж ажиллалаа. Цэвэр тохилог хотыг бүтээхийг төлөө идэвх, санаачлагатай оролцсон та бүхэндээ […]
“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. ШУТИС ДаТС -ийн Номын сангийн хамт олон дэлхийн номын өдрийн хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа Үүнд: Сэдэвчилсэн номын үзэсгэлэн, номын хандив, номын худалдаа Зохиогч уншигчдын уулзалт Цаасны хаягдал ба ач тус хэлэлцүүлэг Монгол бичгээр хэн сайхан бичих вэ? уралдаан “Монгол бичгээр хэн сайхан бичих вэ” уралдаанд I-р байранд УХУЦ-1 ангийн […]