Багш, ажилчдын спортын 28 дахь удаагийн наадамд ДаТС-ийн нийт багш, ажилчид амжилттай оролцлоо.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль-ийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам 28 дахь жилдээ “Бид нэг ШУТИС” уриан дор амжилттай зохион байгуулагдаж, их сургуулийн хамт олны эв нэгдэл, нөхөрлөл, идэвх санаачилгыг тод томруун илтгэлээ. Тус наадамд ШУТИС-ийн харьяа 19 байгууллагын 1300 гаруй профессор, багш, ажилтан өргөнөөр оролцож, спортын олон төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин, багаар ажиллах, бие биенээ […]



